

Түгээмэл асуултууд
Аялалыг сонирхогчид маань голчлон асууж байгаа асуултуудаас хуваалцая.
АЯЛАГЧ: Хэдэн төгрөгтэй явбал дэлгүүр хэсээд ирхэд хүрэлцэх вэ?
АГЕНТ: Энэ бол тухайн хүний хэрэгцээнээс шууд хамааралтай болохоор шууд тогтоох аргагүй. Гэвч бид Монголдоо дунд болон дээд түвшний гэгдэх барааг авахад зарцуулдаг мөнгөө аваад явахад тэр мөнгөөрөө илүү чанартай, олон төрлийн худалдан авалт хийх боломжтой
АЯЛАГЧ: Очоод ямархуу бараа авбал зүгээр вэ, хувцас тал дээр өвлийн хувцас байх уу?
АГЕНТ: Сингапурын дэлгүүрүүдийн давуу тал бол олон улсын жуулчид ихээр зорчдог тул сонголт маш өргөн байдаг. Мөн халуун орон хэдий ч өвлийн бараа элбэг байдаг нь нэг жишээ. Өдөр дутмын хэрэглээ болоод чамин зүйлсээ ч зэхэх хэрэгтэй.
АЯЛАГЧ: Хүүхдийнхээ хувцасыг эндээсээ авчихсан нь амар уу?
АГЕНТ: Тэр тусмаа хүүхдийнхээ хувцасыг Сингапураас авах хэрэгтэй. Цэцэрлэгийн хүүхдэд жишээ нь Монголоос энгийн даавуун цамцыг 15000аас доошгүй худалдан авдаг бол энэ мөнгөөр маш сайн чанарын цамцаа сонголт өргөнтэй авна шүү дээ.
АЯЛАГЧ: Аялалд явж байгаа зардалаа нэмхээр ашиггүй болчих биш үү
АГЕНТ: Мэдээж зөвхөн санхүү талаа харвал алдагдалгүй ч ялгаагүй мэт тооцоо гарна. Гэвч та наймаа хийх гэж бус аялаж байгаа, амарч байгаа далимаараа энд зарцуулдаг мөнгөөрөө тэндээс маш өргөн сонголтоор чанартай зүйлс авна гэдгээ санах хэрэгтэй.
АЯЛАГЧ: Энгийн аялалаас яалгаа нь?
АГЕНТ: Энгийн аялалын хөтөлбөр их шахуу, аялагчидыг дэлгүүрүүдтэй газар хүргээд, та өөрөө мэдэн сонголтоо хийдэг. Харин манай аялалд цөөн хүн, явахаасаа өмнө хүмүүсийнхээ хэрэгцээ сонирхолыг сайтар судаласнаар очоод сонголт хийхэд нь хамт байж зөвлөж өгнө гэдэг маш ховор шүү дээ. Том газар олон дэлгүүр бараан дундаас сонголт хийхэд тийм ч амаргүй байдаг.
АЯЛАГЧ: Цагаан сарынхаа бэлгийг авна гэвэл яадаг бол
АГЕНТ: Энэ маш боломжтой. Урд жил яг ийм бэлтгэл хийж байсан туршлага байгаа. Хэрхэн онцгой бөгөөд хүнд хэрэгтэй сонголт хийхийг бид мэднэ.