
Бид тантай хамтран хамгийн зөв аяллын жорыг сонгон хэрэгжүүлнэ!
Сингапур улсад аялах төрөл бүрийн аяллын жорыг аль болох шинэ, шинэлэг хэлбэрээр бэлтгэхээр бид шаргуу ажиллаж байна. Харин аялагч та бидэнтэй хамтран өөртөө болон найз нөхөд, гэр бүлийхэндээ тохирох Алжаал тайлах Алтан жорыг боловсуураад зогсохгүй тэдэнд санал болгож бэлэг бариарай. Энэ бол та бидний шилдэг хамтын ажиллагаа байх болно!
Аялал бол алжаал тайлах алтан жор!



НАЙЗУУДЫН АЯЛАЛ
/4 шөнө, 5 өдөр/
Нийт 6-8 хүний бүрэлдэхүүнтэй найзуудын аялалын жорыг аль болох сонирхолтой байлгахыг хичээж, эрч хүчээр дүүрэн гэртээ харьж чадахуйц байхаар төлөвлөсөн.
Шахуу цагийн хуваарь баримтлалгүй өдөр оройн хоолондоо урьд өмнө идэж үзээгүй олон үндэстэний зоогыг барьж, орой ядарж ирээд гадаа талбайн бассейндаа амраад л. Үдэлтийн барбикю шоуг цэцэрлэгт хүрээлэнд хийгээд. Энэ бүгд Бриллианс Агентлагаас үйлчлүүлэгчиддээ санал болгох нэгэн хэвийн аялалын хөтөлбөрийг мартаж чадахуйц аялалын жор юм.
Хөтөлбөр татаж авах
ГЭР БҮЛИЙН АЯЛАЛ
/4 шөнө, 5 өдөр/
1-2 хон ам бүл хамтдаа амралтынхаа хугацааг ая тухтай өнгөрүүлэх жор бидэнд бий.
Гэр бүл гэхээр нэн түрүүнд бидний үр хүүхдүүдийн хөгжилтэй цангинасан инээд нүдэнд үзэгддэг. Тэгвэл Сингапур улсруу хүүхдүүдээ дагуулж аялах нь, тэр тусмаа гэр бүлийн аялалын тусгай хөтөлбөрт хамрагдах нь хамгийн зөв жор гэдэгт итгээрэй!
Зочид буудлын давчуу өрөөнд уйдалгүй, хүссэн цагтаа хүүхдүүддээ тохирох хоолыг нь хийж өгөх гал тогоо, угаалгын машин бүрдсэн орон сууцанд байрлаж, гадаа талбайн усан бассейнд хүсвэл өдөржингөө ч хөгжилдсөн болох шүү дээ.
Гэр бүлд зориулсан бидний жор бол зөвхөн томчууд, эсвэл зөвхөн багачуудыг зугаацуулах бус харин хамтдаа хэрхэн хөгжилдөж болохыг мэдрүүлэх зорилготой бэлтгэсэн жор юм.
Хөтөлбөр татаж авах
ШОППИНГ АЯЛАЛ
/3 шөнө, 4 өдөр/
Сингапур улсад худалдаа хийх давуу тал маш их. Тухайлбал:
-
Аялал зуучлал ихээр хөгжсөн тул дэлхийн хэмжээний бүх худалдаа үйлчилгээний бараа бүтээгдэхүүний салбарууд бий
-
Загварын хувьд зөвхөн Сингапур иргэнд бус олон орны аялагчидад зориулсан гэлтэй өргөн сонголттой нь гайхшрам
-
Хууль эрх зүйн чанга тогтолцоо нь аюулгүй аялах, худалдаа хийх нөхцөлийн хангалттай бүрдүүлсэн зэрэг
Моголчуудын тухайд, цагаан сар, шинэ жил зэргээр бэлгийн худалдаа төдийгүй хэрэгцээндээ зориулсан худалдааг өргөн хийдэг. Мөн худалдаа хийгээд зогсохгүй чөлөөт аялалыг хийнэ.